ХҮРТЭЭМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ



НЭГ: ЗОРИЛГО

Барилга байгууламж, авто зам, нийтийн тээвэр, дэд бүтцийн хүртээмжид үнэлгээ хийх аргачлал эзэмших, цаашид дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ, төлөвлөлт хийхэд зөвлөн туслах мэргэшсэн зөвлөх бэлтгэхэд оршино.

 

ХОЁР: ХАМРАХ ХҮРЭЭ

Төрийн бус байгууллагын төлөөлөл

 

ГУРАВ: ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх;

2.Хуулийн этгээдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн үүсгэн байгуулсан байх, удирдах зөвлөлийн гишүүдийн 50% доошгүй хувь нь хөгжлийн бэршээлтэй иргэн байх;

3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр сүүлийн 3 ба түүнээс дээш жил идэвхитэй үйл ажиллагаа явуулсан байх;

 

ДӨРӨВ: БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Төрийн бус байгууллагын талаарх мэдээлэл:

1.Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар:

2.Сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

3.Үйл ажиллагаа явуулдаг өөрийн байртай байх, Түрээслэдэг бол түрээсийн гэрээ байгуулсан нотлох баримт;

4.Төрийн бус байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр төлбөргүй тухай тодорхойлолт;

5.Нийгмийн даатгал, татварт өр төлбөргүй байх;

 

Төрийн бус байгууллагын төлөөлөл, хүний нөөцийн талаарх мэдээлэл:

6.Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн байх;

7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт, тодорхойлолт; /E Mongolia-цахим системээс авсан байх/

9.Иргэний үнэмлэхний хуулбар;

10.Нэр дэвшигчийн анкет;

11.Хүртээмжийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно; /Нотлох баримт/

 

ТАВ: ХУГАЦАА, МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ

1. Материалыг цаасаар хүлээж авна;

2. Материал ирүүлэх хугацаа: 2026 оны 03 сарын 31-ний өдрөөс 04 сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл;

3. Материал ирүүлэх хаяг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар;

/Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Эрхүүгийн гудамж/ 7 давхар, 703 тоот өрөөнд хүлээж авна.

Холбоо барих утас: 77073001, 89010255